top of page
6d3d96d8-e3f3-4cec-9cd0-38c9e71d07e1.jpeg

Ноолуур боловсруулах үйлдвэр

Эрхэм зорилго

Дэлхийн зах зээлд гарах

Анхан шатны боловсруулалт хийсэн адууны дэл сүүл, сарлагийн сүүл савгийг дэлхийн зах зээлд гаргах

a57c9fdc-6efc-4dac-a207-7f202425140e.jpeg

Бидний түүх

Ихийг хийж, ихийг бүтээж экспортлоно.

"Мичидхурах ББН" нь 2004 онд үүсгэн байгуулагдаж гадаад, дотоодын худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 

Хүрээгээ өргөжүүлэн тэлж 2007 онд "Мичидхурах ХХК" болон өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

2007 онд "Их уул төв - 1"-г түүхий эд авах, хадгалах, худалдах, экспортлох зорилгоор 5 агуулахтай үйл ажиллагаа эхлүүлж байв.

2018 онд хүрээгээ тэлж  "Их уул төв - 2"-г үүсгэн 10 агуулах нэмж барьсан.

2019 онд адууны дэл сүүл, сарлагийн сүүл саваг угаах, анхан шатны боловсруулах үйлдвэр барьж ашиглалтанд оруулсан.

5afa28dc-30ca-4cab-8faf-836c8238fa7f.jpeg
182d565d-51e2-40fe-b7f4-343af2d1173d.jpeg

Үндсэн чиг үүрэг

Гадаад худалдаа, түүхий эдийн зах зээлд оролцох, худалдааны туслах үйлчилгээ үзүүлэх, төсөл болон хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, мөн малын гаралтай түүхий эдийг боловсруулах, экспортлох чиглэлээр хөгжин дэлхийн зах зээлд өрсөлдөх үйлсийг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулж байна.

01

Их уул төв- 1

Сарлагийн сүүл саваг, адууны дэл сүүл, хонины ноос, ямааны ноолуур зэрэг түүхий эдийг угаах, самнах зэрэг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий үйлдвэр.

1755430091620.png

02

Их уул төв - 2

Худалдан авсан малын гаралтай түүхий эдийг хадгалах зориулалт бүхий агуулах

bddb3380-57bc-41d1-97b1-ab76a3741ef8.jpeg

Бид нийгэмд

01

Ажлын байр

Анх үүсгэн байгуулагдахдаа 2 гишүүнтэй эхэлж байсан боловч өдгөө үндсэн 9 гишүүнтэй, гэрээт бүхий 30 гаруй ажлын байр үүсгэсэн.

02

Экспорт

Малын гаралтай түүхий эд буюу сарлагийн сүүл, саваг адууны дэл сүүлийг өөрийн үйлдвэрт угаан боловсруулж гадаад худалдааг дэмждэг.

03

Үйлдвэрлэл

Зөвхөн угаах бус ноолуур самнах үйлдвэрийг бий болгохоор ажиллаж байна.

04

Олон талт хэрэглээ

Сарлагийн саваг сүүлээр гоо сайхны багс, адууны сүүлээр парек, адууны дэлээр орны матрас зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний бэлдэцийг бэлтгэдэг. 

05

Инноваци

Уламжлалт гар аргаар бэлтгэдэг амьтны гаралтай угаасан сарлагийн саваг, адууны дэл сүүлийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг:

Үйлдвэрийн явц

c4eb15d9-8094-4109-8587-487235bbfb76.jpeg

01

Угаасан сарлагийн сүүл саваг

227e27b7-1938-43ce-a451-b415d0098148.jpeg

02

Үйлдвэр барих үйл явц

e4d79326-c459-4041-a1e9-9b04d1769a68.jpeg

03

Угаасан адууны сүүл

a8d004fd-96bd-4f96-927f-dbaa0ce738f9.jpeg

04

Их уул төв -  1 оффис

SFA certificate 

47fdc492-8390-4498-a072-60ccd69ab0d6 copy.png

Бид 2025 оны 8-р сарын 25-нд "Тогтвортой Ноос Ноолууран Эвсэл" -д амжилттай нэгдлээ.

Амжилтуудаас

Мичид Хурах ХХК-ний захирал Н.Алтанхуяг 2025 оны 3-р сарын 18-нд "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор шагнагдав

503568553_1308009707992737_3752329452664807203_n.jpg
bottom of page